Босоо хийморьтой эр хүн - Л.Болдбаатар

Босоо хийморьтой эр хүн  [дууны үг]

Зээрийн шаргал дэнж дээр ханаа шийрлэн тухалсан
Зэрэглээ хатирсан талдаа хангал булгиулж аргадсан
Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Танан цагаан гэртээ хойморь дүүргэн налайсан
Тагнайд уусам айргаа хул мэлтэлзүүлэн сөгнөсөн
Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ
бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Өглөөн нарнаас өрсөөд уургаа тулан мордохдоо
Өнийн цэнхэр говио уртын дуугаараа аргадсан
Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ
бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

Зовхи нь өөдөө Монголынхоо нүүдэлчин удмын үр сад билээ
бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би

 Үгийг нь сонсож байгаад бичлээ... Энд алдаа байна уу БЛОГЕР-уудаа...

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)